CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гадаад мэргэжилтнүүд Хятадын топ хотуудыг нэрлэлээ

04-18-2019 16:18

 Хятад улсад ажиллаж амьдардаг гадаад мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгаар Шанхай хот өнгөрсөн 2018 оны Хятадын хамгийн сэтгэл татам, амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ. Жил бүрийн эхээр явагддаг эл судалгаанд Шанхай хот ийнхүү долоо дахь жилдээ дараалан саналын тоогоор тэргүүлж байгаа нь энэ аж.
 Шэньжэн хотноо өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 14-ний өдөр болсон Гадаад мэргэжилтнүүдийн асуудлаарх 17 дугаар их хурлын үеэр Гадаад ажилчдын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Жан Жянгүогийн хэлснээр дээрх судалгаанд хамрагдагсад Шанхай хотын халуун дулаан нөхөрсөг уур амьсгал, ажлын байрны таатай орчныг онцгойлж үзжээ. Жагсаалтад Бээжин, Хэфэй, Ханжоу, Шэньжэн, Сүжоу, Чиндао, Тяньжин, Шиань, Үхань хотууд удаалсан байна. Судалгааг Хятадад ажиллаж амьдардаг гадаадын 100 мянга гаруй хүний дунд явуулсан аж. Тэднээс 239 мэргэжилтэн, түүний дотор Нобелийн шагналт Константин Новоселов, Ариэ Уоршел, Эдвард Мосер, Турины шагналт Лесли Вэлиант нарын нэр хүндтэй хүмүүс нэрээ зарлаж, гарын үсгээ зуран судалгаанд хамрагджээ.
 Шанхай хотод хамгийн сүүлийн тооцоогоор 215 мянган гадаад мэргэжилтэн ажиллаж байгаа нь улсын хэмжээнд буй гадаад ажиллагсдын 23.7 хувь аж. Тэдгээр нарийн мэргэжилтэн, шинжээч, судлаачдын 55 нь Хятадын Нөхөрлөлийн одон хүртсэн нэр хүндтэй хүмүүс байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр