CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Парисын Дарь эхийн сүм галд өртлөө

04-16-2019 15:47

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг, ЮНЕСКО-д бүртгэлтэй Дэлхийн соёлын өв болох Нотр Дам буюу Парисын Дарь эхийн сүмд өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр орон нутгийн 18.50 цагийн орчимд гал гарчээ. Одоогийн байдлаар галын шалтгаан тодорхойгүй бөгөөд гал гарсны улмаас амь алдсан, шархадсан хүний талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар сүмд хийгдэж байсан засварын ажилтай холбоотойгоор гал гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
“Синьхуа” агентлаг газар дээрээс нь гэрэл зургийн сурвалжилга бэлтгэснийг хүргэж байна.  

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр