CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ганц эвэрт хирс жуулчидтай “уулзлаа”

03-26-2019 14:22

Непалын Засгийн газраас Хятадад бэлэглэсэн азийн ганц эвэрт хирс болох “Митини”, “Солати” нар энэ сарын 23-нд Шанхайн зэрлэг амьтны хүрээлэнд албан ёсоор жуулчидтай “уулзлаа”. Азийн ганц эвэрт хирс нь Хятадад өнгөрсөн зууны эхэн үед устсан бөгөөд одоогийн байдлаар Непал, Энэтхэг гэх мэт Азийн цөөхөн оронд байдаг ховор амьтан юм. Өдгөө эмэгчин “Митини” болон эрэгчин “Солати” нарын тус бүрийн жин нэг тонн хүрээд байгаа гэнэ.
 Сонирхуулахад, хирс нь хуурай газрын амьтдаас биеийн хэмжээгээрээ хоёрдугаарт бичигддэг аж. Эв хавгүй гэмээр лагс биетэй, царай муутай энэ амьтан дэлхийн ховордсон амьтдын тоонд ордог.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100