CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пикассогийн үзэсгэлэн Шанхайд гарна

03-13-2019 14:02

 Кубизмын эцэг, Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн 81 бүтээл Шанхай хотын Үзэсгэлэнгийн төвд энэ сарын 15-наас эхлэн дэлгэгдэхээр болжээ. Зураачийн дайны сэдэвт бүтээлүүд болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд туурвисан зургуудыг голчлон сонгосон эл үзэсгэлэнд түүний чулуун бар, баримал, инсталляцууд мөн тавигдах аж.
Хорьдугаар зууны хамгийн нэр нөлөөтэй, алдар цуутай уран бүтээлчийн нэг Пикассо бага залуугаасаа зураг зурж, 91 насандаа өөд болох хүртлээ эрин үеийнхээ хамгийн аугаа бүтээлч гэгдэж байв. Түүний бүтээл туурвилын он жилүүд, зураг зурах арга барилыг Хөх үе, Сарнайн үе, Африкийн нөлөөт үе, кубизмын үе хэмээн ангилдаг. Шанхайд гарах үзэсгэлэнд нь түүний 1937 онд зурсан алдарт “Герника” зураг нь эх хувиараа тавигдах бөгөөд энэхүү бүтээл уг үзэсгэлэнгийн хамгийн хүндтэй, гол үзмэр гэгдэж байна. Үзэсгэлэн бүтэн нэг сар үргэлжлэх аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100