CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн баячуудын жагсаалт шинэчлэгдлээ

03-07-2019 15:18

 “Форбес” сэтгүүлээс жил бүрийн эхээр гаргадаг дэлхийн баячуудын жагсаалтад энэ жил “Amazon.com” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос дэлхийн хамгийн баян хүн гэх алдраа хадгалж үлдсэн байна. 33 дахь жилдээ гарч буй эл жагсаалтыг түрүү жил мөн тэргүүлсэн Ж.Безосын нийт хөрөнгө өнгөрөгч онд 19 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 131 тэрбумд хүрчээ. Харин олон жил дэлхийн хамгийн баян хүн гэгдэж байсан Билл Гейтс 96.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө удаалсан бол түүний ард 82.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффетт бичигдсэн байна. “Форбес”-ийн жагсаалтад энэ жил 2153 тэрбумтан багтжээ. Энэ нь түрүү жилийнхээс 55-аар бага тоо аж. Жагсаалтын эхний 20-д орсон тэрбумтнуудын нийт хөрөнгө 1.2 их наяд ам.доллар байгаа нь харин өмнөх оныхтой ижил дүн юм.
Уг жагсаалтад Хятадын тэрбумтнуудаас Азийн хамгийн үнэ цэнтэй компани “Tencent”-ийн үүсгэн байгуулагч Пони Ма 38 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө, “Alibaba”-гийн эзэн Жек Ма 37 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө 20, 21-д тус тус эрэмбэлэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100