CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Тэнгисийн хүчний 70 жилийн ойн парад Чиндао хотод болно

03-01-2019 12:01

БНХАУ-ын Батлан хамгаалах яам ирэх дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нутгийн зүүн хэсэгт орших Чиндао хотын эрэг орчимд олон улсын тэнгисийн хүчний нэгдсэн парад зохион байгуулах болсноо мэдэгдлээ. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн хүчин үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан энэхүү сүрт жагсаал өнгөрөгч оны дөрөвдүгээр сард болсон парадаас ч өргөн хүрээг хамарсан, олон хөлөг онгоц, пуужин эсэргүүцэгч, онгоц тээвэрлэгч оролцсон томоохон ёслол болох төлөвтэй байна.
Түрүү оны дөрөвдүгээр сард Өмнөд Хятадын тэнгист болсон тэнгисийн хүчний парад нь БНХАУ-ын Зэвсэгт хүчнээс зохион байгуулсан тэнгисийн хүчний хамгийн том “үзүүлэх тоглолт” байсан бөгөөд усан дээрх сүрт жагсаалд нийт 48 хөлөг онгоц, 76 байлдааны хөлөг, түүний дотор “Ляонинь” онгоц тээвэрлэгч, цөмийн шумбагч хөлөг, тэнгисийн хүчний 10 мянга гаруй албан хаагч оролцжээ. Харин түүний өмнөхөн буюу 2017 онд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн хүчнээс 40 тонн жинтэй газрын тос тээвэрлэгч анхны хятад хөлөг,  дотооддоо үйлдвэрлэсэн 10 мянган тонн жинтэй анхны сөнөөгч хөлөг онгоцыг тус тус танилцуулсан юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100