CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Кобвойн наадам нээлтээ хийлээ

02-27-2019 16:40

Жил бүрийн өдийд АНУ-ын дөрөв дэх том хот Хьюстонд Кобвойн наадам болдог уламжлалтай аж. Тэгвэл энэ жилийнх хоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн байна. Нээлтийн үеэр 70 мянган хүний багтаамжтай гол танхим дүүрч, 1000 гаруй хүн зогсоогоороо арга хэмжээг үзжээ. Наадам ирэх гуравдугаар сарын 17 хүртэл үргэлжлэх төдийгүй өдөр бүр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулагдах гэнэ.
 Хьюстон хот Кобвойн наадмыг 1932 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийд алдартай наадам болжээ. Өнгөрсөн онд л гэхэд тус наадмыг 2.4 сая хүн үзсэн байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100