CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Түүхэн дурсгалт гудамж, хорооллыг хамгаална

02-22-2019 14:20

Бээжин хотын түүх, соёлын дурсгалт гудамж, хорооллуудыг хамгаалах шинэ стандартын анхны загвар төслийг баталсан тухай “Синьхуа” мэдээллээ. Шинэ стандартыг Хот төлөвлөлтийн хорооны албан ёсны цахим хуудсанд байршуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд ирэх долоо хоногт эцсийн байдлаар батлах аж. Хотын төв орчимд байрлалтай нийт 20 ам км талбай бүхий 33 гудамж, хорооллыг хамгаалалтад авах, шинэчлэн засахдаа унаган  өнгө төрхийг нь хадгалах талаар уг стандартад заажээ. Хотын захиргаа эртний гудамж, хорооллыг хамгаалахын сацуу хамгаалалтын бүсэд шинээр барилга, байгууламж барихыг мөн хориглох юм байна. Түүнчлэн цэцэрлэгжүүлэлт, байшин, барилгын гаднах тохижилтыг хоорондоо зохицож байхаар шинэчлэхийг стандартад тусгажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100