CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Загвар зохион бүтээгч Карл Лагерфельд нас баржээ

02-21-2019 14:19

 Дэлхий дахинаа алдартай загвар зохион бүтээгч Карл Лагерфельд нас барсан тухай Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Тэрбээр энэ сарын 19-нд Парис хотноо өвчний улмаас 85 насандаа таалал төгссөн байна. Лагерфельд нь 1933 оны есдүгээр сард Германы Гамбургт төрсөн бөгөөд олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч байсан юм. Тэрбээр 1983 онд дэлхийд алдартай Chanel брэндийн загвар зохион бүтээгч болж, жил бүр тус брэндэд зориулж олон цуврал загвар бүтээж байжээ. Харин 2015 оны арваннэгдүгээр сард Лагерфельд Лондон хотод зохион байгуулагдсан Их Британийн загварын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг хувь нэмэр шагналыг хүртсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100