CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ОХУ сар руу хүн нисгэнэ

02-11-2019 15:19

 ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Машин үйлдвэрлэлийн судалгааны төв хүрээлэнгийнхэн хамтран 2031 он гэхэд сар руу нисгэгч тээсэн тус улсын анхны сансрын хөлгийг илгээхээр зэхэж буй талаар “Риа Новости” агентлаг мэдээллээ. Тус улсын сансар судлалын мэргэжилтнүүд дэлхийн дагуул руу эхлээд өөрөө явагч судалгааны төхөөрөмж, дараа нь сансрын нисгэгч илгээж, хэрэв төлөвлөгөөний эхний хэсэг нь амжилттай болбол 2034-35 он гэхэд саран дээр ажиглалт, судалгааны байнгын баазтай болохыг зорьж байгаа аж.
Оросын сансар судлаачид өдгөө 2030 он хүртэл хэрэгжих сар судлалын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч оны дөрөвдүгээр сард энэ тухай албан ёсоор зарлаж, сарны тойрог зам руу робот төхөөрөмж, сансрын нисгэгч илгээх “Федерация” хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэж буй сансрын хөлөг, хиймэл дагуулууд удахгүй бэлэн болно, 2022 онд уг хөтөлбөрийн анхны хөлгийг хөөргөнө хэмээн мэдэгдсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100