CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Дэнлүүний наадам нээлтээ хийв

01-28-2019 14:55

Хятадын Ганьсү мужийн Шигү дүүрэгт 2019 оны Цагаан сарын баярыг угтах Дэнлүүний наадмын бэлтгэл ажил дууссан байна. Энэ сарын 27-нд хамгийн сүүлийн дэнлүүний гэрлийг асаасан аж. Тус наадамд 100 гаруй том, дунд хэмжээний дэнлүүг байрлуулсанаас гадна хотын иргэдийн өөрсдийн гараар хийсэн мянга мянган дэнлүүг мөн өлгөжээ. Наадам өнөөдрөөс буюу энэ сарын 28-наас албан ёсоор нээж, ирэх хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Наадмаар дамжуулан Хятадын соёл урлагийг олон улсад таниулан сурталчлахаас гадна жуулчдыг ихээр татахаар төлөвлөжээ.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100