CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Брекситийн Б төлөвлөгөөг энэ сарын 29-нд хэлэлцэнэ

01-18-2019 16:22

 Их Британийг Европын холбооноос гаргах тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйн нарийн шат дараатай хөтөлбөрийг Британийн парламент энэ долоо хоногийн эхээр дэмжээгүй билээ. Харин Брекситийн Б төлөвлөгөө гэгдсэн шинэ төслийг тус улсын парламентын доод танхим энэ сарын 29-нд хэлэлцэхээр болжээ. 
Британичууд 2016 онд Европын холбоог орхих эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, тус холбооны гишүүнчлэлээсээ татгалзахаар болсон. Гэвч эдийн засгийн асуудлууд, түүний дотор хил, гааль, татварын хэрэг эл “салалт”-ыг ихээхэн ярвигтай болгож буй. Гурван жилийн өмнөх санал асуулгын тохироогоор бол Британи улс энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр Европын холбоог орхих ёстой юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100