CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Михаэль Шумахер алхдаг болжээ

12-20-2018 15:47

 “Формула-1” уралдааны түүхэн дэх хамгийн амжилттай нисгэгч Михаэль Шумахер бараг таван жил хэвтэрт байсны эцэст хөл дээрээ босож, аппаратны тусламжгүйгээр анх удаа өөрөө амьсгалдаг болжээ. Гэхдээ Английн “The Daily Mail” сонинд бичсэнээр өдгөө 49 настай авто спортын од хэдийгээр дахин алхдаг болсон ч хэл яриа нь сэргээгүй хэвээр байгаа гэнэ.
Шумахер 2013 оны 12-р сард Альпийн нурууны Францын нутаг дахь талд гэр бүлийнхэнтэйгээ амран, цанаар гулгаж байхдаа хүнд бэртэж, толгойгоороо хад чулуу мөргөснөөс болж олон сар ухаангүй хэвтсэн юм. Гэр бүлийнхэн болон эмч нар нь түүний биеийн байдлыг сайтар нууцалдаг бөгөөд 2016 онд түүнийг тэргэнцэр дээр суудаг болсон гэх мэдээ цацагдсан билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100