CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн монгол оюутнуудын “Cover night”-ын ялагчаар Б.Буянт тодров

11-19-2018 14:52

 

Бээжингийн Монгол оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг орчин үеийн дууны “Cover night” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээний ялагчаар Бээжингийн сансрын холбооны их сургуулийн магистрант Б.Буянт тодорч тэргүүн байрын цом, мөнгөн шагналыг хүртэв. Удаахь байранд Бээжингийн багшийн их сургуулийн магистрант Г.Эрдэнэсайхан шалгарчээ. Гуравдугаар байрыг Бээжингийн зам харилцааны их сургуулийн магистрант А.Амаржаргал эзэлсэн юм. Мөн наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг Бээжингийн их сургуулийн бакалавр Б.Цолмон хүртэж, “Open mic” тэмцээнд Хойд хятадын эрчим хүчний их сургуулийн бакалаврын оюутан Н.Жаргалмаа тэргүүлсэн байна. Тэмцээнийг Бээжингийн Монгол оюутны холбооны урилгаар Arav.mn сайтыг үүсгэн байгуулагч, Tigerfish хамтлагийн ахлагч Г.Занданхүү, Хөгжим бүжгийн коллежийн хуучир хөгжмийн багш МУСТА У.Одонтунгалаг, Улсын дарамын эрдмийн театрын жүчигчин МУСТА Д.Ганцэцэг нар шүүжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100