CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Эрчим хүчний хэрэглээ өсөв

09-25-2018 14:19

 БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8 хувиар өсөж, 652.1 тэрбум кВт цагт хүрсэн байна. Эрчим хүчний хэрэглээ ийн өссөн нь эдийн засаг, бизнесийн байдал идэвхжсэнийг харуулж байна гэж ажиглагчид онцолж буй юм.

 Эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Хятад улс сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг багасгах зорилгоор байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүчний үүсгүүрийг түлхүү хэрэглэх, нүүрснээс татгалзах, цахилгаан болон хийн халаагуурын хэрэглээг дэмжиж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100