CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Хятад залуус анхны ажилдаа ердөө долоон сар л ажилладаг

09-20-2018 11:42

 Хятадад 23-аас доош насны залуус дээд үеийнхнээ бодвол анхны ажилдаа тийм ч удаан ажилладаггүй болохыг саяхан нийтэлсэн судалгаа харуулжээ.

 Судалгааг олон нийтийн сайт LinkedIn дээр явуулж, 150 мянган хүнийг оролцуулсан байна. Судалгаагаар 1995 оноос хойш төрсөн хятад залуус анх орсон ажилдаа ердөө долоо сар л ажилладаг гэсэн дүгнэлт гаргажээ. Харин 1970 төрөгсдийн олонх нь анхны ажилдаа дөрвөн жил ажилласан бол 1980 оныхон гурван жил хагас, 1990 оныхон голдуу 19 сараас доош хугацаатай ажилладаг хэмээн хариулсан болохыг судалгаанд дурьджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100