CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хоёр Солонгосын удирдагч нарын уулзалт эхэллээ

09-18-2018 14:35

 БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод хүрэлцэн ирсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун биечлэн угтан авчээ.

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн гэргий Ким Жон Суг БНАСАУ-ын удирдагчийн гэргий Ли Соль Чу угтан авсан байна. Солонгосын ардын армийн цэргийн найрал хөгжимчид баярын марш тоглож, Өмнөд болон Умардын удирдагчид нисэх онгоцны буудал руу улаан хивсэн дээгүүр явах үеэр Мүн Жэ Инийг Пхеньянд айлчилж буйд зориулан ёслолын буудлага бууджээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа Пхеньянд айлчилж байгаа юм. Өмнө нь тус улсын Ерөнхийлөгч асан Но Мун Хён 2007 оны аравдугаар сард БНАСАУ-д айлчилж байв.

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100