CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Нарны эрчим хүчний аварга том фирм байгуулав

09-13-2018 11:09

 Сүүлийн жилүүдэд Хятад улс агаарын бохирдлыг бууруулж, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний төсөлд 360 гаруй тэрбум доллар зарцуулаад байна. Ингэснээр тус улс байгалийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч хамгийн том орны нэг болжээ. Энэ онд ашиглалтанд орсон усан дээр хөвдөг тавцангуудтай /Sungrow Huainan Solar Farm/ буюу Санрөү Хуайнань нарны эрчим хүчний фирм нь дэлхий дээрх энэ төрлийн хамгийн том байгууламжид тооцогдож байна. Аньхуй мужийн Хуайнань хот дахь нүүрсний уурхайн хуучин суурин дээр байгуулсан,166 мянган хавтангаас бүрддэг нарны эрчим хүчний эл фирм 40 мегаваттын хүчин чадалтай аж.  Энэ нь 15 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой гэсэн үг бөгөөд 2016 онд байгуулагдаж байсан энэ төрлийн Синьи станцаас хоёр дахин илүү цахилгааныг гаргах ажээ. Хөвдөг тавцан нь усан дээр бага температурт байх тусмаа эрчим хүчний их хуримтлуулахаас гадна тоос шороо багатай зэрэг олон давуу талтай юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100