CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дахин газар хөдөлж болзошгүй гэжээ

09-07-2018 11:09

Өчигдөр өглөө Японы Хоккайдод 6.7 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 2 хүн амиа алдаж, 125 хүн бэртэн, 39 хүн ор сураггүй болсны зэрэгцээ арал дээр цахилгаан хангамж бараг бүхэлдээ тасалдсанаар 2 сая 950 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй байна. Хоккайдод өнөөг хүртэл чичирхийлэл намжаагүй байгаа бөгөөд дахин газар хөдөлж болзошгүй тухай Японы Цаг уурын агентлаг сэрэмжлүүлжээ.

Одоогийн байдлаар Японы Өөрийгөө хамгаалах хүчин, цагдаа, гал түймэртэй тэмцэх албаны 20 мянга гаруй ажилтан болон 50 нисдэг тэрэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хоккайдо арлын районуудад ажиллаж байгаа юм. Гамшгийн голомтод ажиллаж буй хүмүүсийн тоог 25 мянга болгохоор төлөвлөж байгаа талаар Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдээллээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100