CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Хамгийн их борлогддог автомашин

09-07-2018 13:53

БНХАУ-ын зах зээлд хамгийн их борлогддог, худалдан авагчдын таашаалд нийцсэн автомашинаар “Вуйлинг Хун Гуанг” загварын бага оврын фургон машин тодорчээ. Автомашины зах зээлд сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар, уг  машинаас гадна “Хавал H6”, “Ниссан Силпи” зэрэг машинууд ч борлуулалт сайтай байна.
Өнгөрсөн оны байдлаар тус улсад “Вуйлинг Хун Гуанг” 532394 ширхэгээр борлогдсон нь бусад автомашинтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм. Үнийн хувьд хямд төсөр, ойролцоогоор 42800- 51800 юанийн хооронд хэлбэлздэг, бүхээгдээ зай ихтэй, хөдөлгүүр нь хүчтэй зэрэг давуу талтай энэхүү машиныг “SAIC-GM-Wuling” компани үйлдвэрлэн гаргадаг.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100