CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Хятад, Ираны худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрлээ

09-07-2018 14:09

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Хятад, Ираны худалдааны эргэлт сүүлийн жилүүдийн хамгийн дээд түвшинд буюу 20 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ираны “ISNA” агентлагийн мэдээлж буйгаар, энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар нэмэгдсэн аж.
БНХАУ нь хөгжиж буй орнууд, тэр дундаа Исламын бүгд найрамдах Иран улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэх бодлого баримталж буйн үр өгөөж нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлсэн гэж ажиглагчид онцолж буй.
Нөгөө талаас, Иран улс Хятадын иргэдэд визний дэглэмээ зөөлрүүлж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа тэлж буйн зэрэгцээ эрчим хүчний экспортоо ч нэмэгдүүлж байгаа юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100