CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Дуут мэндчилгээний карт гаргажээ

09-06-2018 13:28

 Есдүгээр сарын 10-нд бол Хятадын багш нарын баярын өдөр тохиодог. Тус өдрийг угтсан нэгэн сонирхолтой үйлчилгээ Хятадад нээлтээ хийжээ. Тодруулбал, Наньжиний их сургуульд өчигдөр буюу есдүгээр сарын 5-наас Дуут шуудангийн газар албан ёсоор ажиллаж эхэллээ. Олон оюутан тус газар очин багшдаа зориулан дуут мэндчилгээний картаар мэндчилгээ илгээсэн байна. Өөрөөр хэлбэл, оюутнууд дуут мэндчилгээний картан дахь QR кодыг уншуулан, багш нарын баярын өдөрт зориулан багшдаа өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ, талархлын үгээ үлдээх аж. Харин дуут шуудангийн газрын шууданч багш нарын баярын өдрөөр энэхүү мэндчилгээний картыг багшийнх нь гарт хүлээлгэн өгөх юм. Багш нар картыг хүлээн авч, мэндчилгээний картан дээрх QR кодыг уншуулсанаар оюутнуудынхаа илгээсэн талархлын үгсийг сонсох гэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100