CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

5G сүлжээг туршив

09-03-2018 13:31

Тавдугаар үеийн гэж онцолсон үүрэн холбооны 5G технологийн ээлжит туршилт амжилттай болов. Мэргэжилтнүүд энэ оны сүүлч гэхэд хараат бус тестийг явуулж, үүнийхээ дараа зах зээлд нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ  5G технологийн стандартуудын 32 хувийг тодорхойлон боловсруулсан бөгөөд системийн уян хатан нөхцөл, утасгүй холбооны дэд бүтцүүд, дамжуулагчийн хамрах хүрээ, далайц, үйлчилгээний ерөнхий бүтэц, дуу хоолой дамжуулалтын чанарт тавигдах шаардлагыг нарийвчлан заажээ. 
Харилцаа холбооны “China Mobile”, “China Unicom”, “China Telecom” компаниуд ч сүлжээндээ  5G технологийг нэвтрүүлэх ажилд  бэлдэж байгаа бөгөөд ирэх оны эхээр тус улсын зарим хотуудад уг сүлжээ нэвтэрч эхлэх нь.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100