CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нисдэг такси зохион бүтээнэ

08-28-2018 14:46

Нисдэг автомашин зохион бүтээж, түүнийг нийтийн тээвэрт ашиглах Японы төсөлд “Airbus”, “Boeing”, “Uber” зэрэг томоохон компаниуд оролцох гэнэ. “Блүүмберг”-ийн мэдээлж буйгаар, нисдэг такси зохион бүтээх төсөлд дэлхийн зах зээлд гарч, олон жил амжилттай үйл ажиллагаа явуулсан, тээврийн салбарын тэргүүлэгч 20 орчим компанийн мэргэжилтнүүд гар бие оролцох аж.

Японы Засгийн газар уг төсөлд бүх талаар дэмжлэг үзүүлэхээс гадна нисдэг машины зам, хөдөлгөөн оролцох журам, хууль эрхзүйн орчныг таатайгаар бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгджээ.

Аэротакси буюу нисдэг таксины төслийг хэрэгжүүлж буй улс зөвхөн Японоор ч биш,  2017 онд Дубайд “Volocopter” компани нисдэг машиныг танилцуулсан билээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100