CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Хүн төрөлхтөн 40 жилийн хүнсний нөөцтэй

08-01-2018 14:55

 Жил ирэх тутам өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтний хувьд хүнсний нөөцийн асуудал улам тулгамдаж байгааг судлаачид анхааруулдаг. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбумд хүрэх магадлалтай аж.

 Их Британийн Ланкастерын их сургуулийн мэргэжилтнүүд хүнсний нөөцийг бүс нутаг, олон улсын хэмжээнд судалсан бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гарсан тоо баримттай харьцуулсан байна.

 Үр тариа, хүнсний ногооны ургацын хэмжээ, чанарын үзүүлэлтээс харахад хүн төрөлхтөнд 40 жилийн хүнсний нөөц байна гэж тэд мэдэгдэв. Хүмүүс эрүүл, тэнцвэртэй хүнсээр хооллож, хэтийдсэн хэрэглээгээ танахгүй бол 2060 он гэхэд хүнсний хомсдолд орно гэж мэргэжилтнүүд анхааруулж буй.

 “Хүн өөрсдөө хүнсэндээ хэрэглэж болох үр тариа, ургамлаар амьтан тэжээгээд, тэр амьтдыг бид хоолондоо хэрэглэж байна. Мах, сүүний үйлдвэрлэлд л гэхэд одоогоор ургацын 30 гаран хувийг зарцуулж байна шүү дээ.  Гуч, дөчин жилийн хугацаанд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан хүнсний салбарт хувьсгал хийхгүй бол өсөн нэмэгдсээр буй хүн амыг хоол хүнсээр хангах боломжгүй болно” гэж судалгааны багийн ахлагч Ник Хьютт  мэдэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100