CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хуан уул дэлхийн хамгаалалтын бүсэд бүртгэгдлээ

07-26-2018 11:41

 Хятадын Аньхуй мужийн Хуан уул ЮНЕСКО-гийн Байгалийн онцгой хамгаалалтын бүсэд шинээр бүртгэгдлээ.

 Өмнөд Хятадын Вань уулын гүнд байрлах зүүн өмнөд бүсийн Наньлин уулсын нам дор доворхог газарт орших Хуан уулын нийт 42,558,48 га талбайг дэлхийн биосферийн хамгаалалтын бүсэд багтаасан байна. Байгалийн онцгой үзэсгэлэнт эл газарт 12 тосгон, төрийн хамгаалалтын ой хөвч бий. Мөн 2385 төрлийн ургамал, 417 зүйлийн сээр нуруутан амьдардаг аж. ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөр /MAB/-ийн Олон улсын зохицуулах зөвлөлийн энэ удаагийн хуралд Хятад улс хамгийн сайн материал бэлтгэж ирүүлснийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100