CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Өвөр Монголд жуулчны вагон аялна

07-19-2018 10:08

Жуулчдад зориулсан “Тал нутаг” нэртэй галт тэргийг ӨМӨЗО-ны нутагт аялуулахаар болжээ.

Хөххот-Шилин хот, Хөххот-Эрээн, Хөххот-Хишигтэн хошуу, Хөххот-Ордос гэсэн маршрутаар аялах жуулчны вагон нь гэр бүлийн аялал, хосын аялал, хамт олны аялал зэрэг үйлчилгээний ангилалтай, хатуу, зөөлөн суудал, унтлагын гэсэн гурван зэрэглэлтэй бөгөөд өртөө бүхэн дээр Хятадын төмөр замын жуулчны автобуснууд угтан үйлчилж байгалийн үзэсгэлэнт газруудад хүргэх ажээ. Утасгүй интернэт, олон хоолны сонголттой ресторан, Хятадын үндэсний болон Өвөр Монголын онцлогтой урлагийн үзүүлбэр гэхчилэн жуулчдад зориулсан бүхий л үйлчилгээг санал болгож байгаа юм. Хятадын төмөр замын төв компани онцлог зарим бүс нутгуудад жуулчны вагон аялуулдаг өөрсдийн хуваарьтай бөгөөд энэ нь ӨМӨЗО-ны хувьд анхны тохиолдол юм. Өвөр Монголын жуулчны вагон энэ оны 9-р сарын 20-ныг хүртэл өдөр бүр тогтмол хуваарьт аялал хийх юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100