CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Усны ундаргаа хамгаалахад анхаарч байна

06-19-2018 10:00

БНХАУ-ын нийслэл Бээжингээс баруун тийш зуугаад км зайд байрлах Хэбэй мужийн Хуай Лай Шяний Гуань Тин нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт 13097 га талбайтай. ХКН-ын XIX их хуралд дурдсанчлан “Хүн байгаль эхтэйгээ зохицон орших”, “Хятадын үндэстнүүдийн урт хугацааны хөгжил”, “Хүрээлэн буй орчны экологийн хөгжил” зэрэг төрийн бодлогын дагуу уг цэцэрлэгт хүрээлэнд 5 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. Төслийн хөрөнгөөр усан цөөрмийг шинэчлэн засаж, мод тарин, зүлэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажил өдгөө ид өрнөж байна. Түүнчлэн 2020 он гэхэд Бээжингийн иргэдийг 40.000 шоо метр цэвэр усаар хангах гэнэ. Ингэснээр Бээжингийн агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах нь нотлогдсон.

Мөн Гуань Тин цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулах явцад нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол цалинжуулах аж. Түүнчлэн аялал жуулчлалын нөөц бололцоог нь ашиглан, экологийн хамгаалалтын бүс, бүтээн байгуулалтын бүс, шинжлэх ухааныг сурталчлах бүс, үйлчилгээний бүс, зохистой ашиглалтын бүсэд хуваажээ.

Хуай Лай Шяний экологийн энэ чухал бүтээн байгуулалтын төсөл нь Хятадын нийслэл Бээжин хотын усны чанар чансааг дээшлүүлж, тухайн бүс нутгийн усны экологийн системийг хамгаалах, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх зэрэг маш чухал ач холбогдолтой юм. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжилд ч эергээр нөлөөлөх аж.

Өөрчлөлт шинэчлэлтээс өмнө буюу 40 жилийн тэртээ Хятадын Засгийн газар, ард түмэн байгаль орчныг хамгаалахад төдийлэн анхаардаггүй, усыг зөвхөн хэрэглээ төдийгөөр харж байсан бол өдгөө тэрхүү усны ундаргаа хамгаалах, олон жил зүй зохистой ашиглан, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхэд анхаарах болжээ. Энэ нь Гуань Тин цэцэрлэгт хүрээлэнд оруулсан хөрөнгө оруулалт, өрнөж буй бүтээн байгуулалтаас илхэн харагдана.  

  

  

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100