CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Нутагтаа буцаж, даавууны бизнес эрхлэв

04-13-2018 13:14

Наяад оны залуус болох Ү Фанжүнь болон түүний гэргий Ян Чэньлан нар 2016 оны 3 сард их хот дахь ажлаа орхиж, Гүйжөү муж Рүн жян шянь руугаа буцжээ. Уг нь залуухан гэргий Ян Чэньлан энэ нутгаас төрсөн анхны их сургуулийн оюутан аж. Тэд нутагтаа очингуутаа И үндэсний уламжлалт даавууны үйлдвэрлэл эрхлэж, үүнийгээ цахим сүлжээгээ борлуулж эхэлсэн бөгөөд Бээжин, Шанхай хот төдийгүй БНСУ,  Австрали зэрэг улсуудад даавуугаа экспортлож амжжээ.Улмаар залуу хос  ганцхан жилийн хугацаанд 5 сая юаний борлуулалтад хийж чадсан байна. Өнөөдөр тэд нутаг усныхаа 80 гаруй айл өрхийг дагуулан И үндэсний уламжлалт даавууны үйлдвэрлэлээ өргөтгөсөн төдийгүй гар урлалд шинэ технологи нэвтрүүлж, илүү их зах зээл рүү тэмүүлэх болжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100