CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дэнлүүн хэрэм босгов

02-14-2018 15:25

Азийн ихэнх орнууд тун удахгүй хаврын баяраа тэмдэглэнэ. Тэдгээрээс энэ баярыг хамгийн өргөн хүрээнд, нүсэр тэмдэглэдэг улсуудын нэгд зүй ёсоор БНХАУ ордог. Баярын үеэр хятадууд төрсөн нутаг ус, ижий аваа зорих нь элбэг бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс 40 хоногийн хугацаанд галт тэргээр давхардсан тоогоор гурван тэрбум хүнд зорчих тооцоо гараад буй аж.

Түүнчлэн аль хэдийнэ гудамж талбайгаа засан, сүр хүч нэмж, улаан дэнлүү өлгөөд эхэлжээ. Тухайлбал, 2008 оны зуны олимп зохион байгуулагдаж байсан Бээжингийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнд гэхэд дэнлүүн хэрэм босгосон байна. Тус хэрэм нь нийт зургаан эгнээ 2000 гаруй дэнлүүнээс бүрдэх бөгөөд жуулчид төдийгүй хятадуудын сонирхлыг ихэд татаж байгаа аж.  

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100