Хөгжил түүчээлсэн уурын галт тэрэг
( 15 / 26 )

Хөгжил түүчээлсэн уурын галт тэрэг 2018 оны 02 сарын 05 өдөр 16:56

Шиньжяний Хамигийн Сан Долин нүүрсний орд газрыг 20-р зууны сүүлчээс өнөөг хүртэл ашиглаж байна. Тэгвэл энэ уурхайд тэр бүр харагдахаа больсон уурын 30 гаруй зүтгүүр байдаг бөгөөд бараг хагас зууны турш тал, хангай, элсэн манханыг дөтлөн зүтгэсэн эдгээр зүтгүүрээс 11 нь өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр байна. Уурын нэг зүтгүүрт ахлах болон орлогч машинист, туслах машинист, тугч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Ахлах машинист аялалыг ерөнхийд нь хянах бөгөөд түүний зааврын дагуу орлогч машинист зүтгүүрийн жолоодлогыг хариуцдаг байна. Харин туслах машинист хөдөлгүүрийн хурд хүчинд тохируулан нүүрс галлагааг хариуцах аж. Анир үгүй алсын замд ийм л бүрэлдэхүүн 23 жилийн турш хөгжил түүчээлэн давхисаар авай. Уурын галт тэрэгний баг бүрэлдэхүүний ажил амьдралын фото сурвалжлагыг танд хүргэж байна.

Вы просмотрели все фото

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр