CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Гэрэл зургийн музей бүхий кофены газар

01-23-2018 14:22

Хятадын Ланьжоу хотын Аньнин дүүрэгт нэгэн онцгой кофены газар нээгджээ. Гэхдээ энд ирдэг хүмүүсийн гол зорилго нь кофе уух бус, харин тус кофены газрын ханаар өрж тавьсан 100 гаруй хуучны гэрэл зургийн аппаратуудыг сонирхох юм.

“Энэ бол үнэндээ хуучны гэрэл зургийн аппаратны музейн зэрэгцээ кофены газар. Манай өвөө болон аавын, бас миний хэдэн арван жилийн турш цуглуулсан гэрэл зургийн аппаратууд энд байгаа. Би гэрэл зураг авах дуртай хүмүүсийн үзэл бодлоо солилцдог газар байгуулахыг хүссэн” хэмээн тус газрын эзэн Гэ Жянь ярьжээ.

Тэрбээр гурван жилийн өмнө их сургуулиа төгсөн, өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээр шийдэн нутагтаа ирсэн байна. Гэр бүлийнхээ гурван үеэр цуглуулсан 400 гаруй төрлийн хуучны аппаратуудыг хараад гэрэл зургийн аппаратны музей бүхий кофены газрынхаа тулгын чулууг тавьж эхэлжээ. Өдгөө Гэ Жянийн кофены газар байгуулагдан, үйлчилгээ явуулаад удаагүй ч аль хэдийнэ гэрэл зураг сонирхдог хүмүүсийн зорьж очдог газар болсон аж. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100