CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Гоо бүсгүй, араатан хоёр

01-03-2018 15:02

Ван Лүү 24 настай. Хүнаны хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Өнгөрсөн 3-р сараас Хөх нуур мужийн Хөх Нуур-Түвдийн өндөрлөгийн амьтны хүрээлэнд цоохор ирвэс хамгаалан, арчлагчаар ажиллаж буй аж. Тэрээр шинэ ажилдаа ороод удаагүй ч цоохор ирвэстэйгээ хэдийнээ “найз” болоод амжжээ.  Ван Лүү өдөр бүр ирвэсийг арчлан тэжээхээс гадна ирвэсийн биеийн халууныг хэмжин, хөдөлгөөний байнга хянаж байдаг гэнэ. Мөн түүний хашаа хэвтрийг цэвэрлэх гээд ажил мунддаггүй аж. Мэдээж түүний хийж буй энэ бүх ажил ирвэс судалгааны ажилд маш үнэ цэнэтэй.
Ван Лүү ажлынхаа талаар “Ихэнх хүмүүс ирвэс арчлаж, тэжээх нь үнэр танар ихтэй хэцүү гэдэг. Гэвч надад тэгж санагддаггүй. Ирвэстэй удаан хугацаанд харилцаж буйгаас хүн амьтаны харилцан үг хэлний бус мэдрэмжтэй болдог. Цоохор ирвэст хиймэл хээлтүүлэг хийдэг учир түүнтэй холбоотой бүх зүйлийг өдөр тутам тэмдэглэдэг. Энэ нь ирвэс судалгааны ажилд маш их ач холбогдолтой байдаг. Тиймээс энэ ажил надад асар их хариуцлагатай санагддаг” гэж ярилаа.

Ван Лүү ажилдаа гарч буй нь

- 13 градусын орчинд ирвэсний усыг сольж байгаа нь

Ажиглалт хийж, түүнгээ тэмдэглэж буй нь

Ажиглалт хийж, түүнгээ тэмдэглэж буй нь  

Ажиглалт хийж, түүнгээ тэмдэглэж буй нь  

Цоохор ирвэс үржлийн орчинд байгаа нь

Ван Лүү үдийн амралтаар хамт ажиллагсадтайгаа

Тэрээр мөн бусад охидын адил дэлгүүр хэсэх дуртай

 Шинэ нэг өдөр, шинэ эхлэл

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100