CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Бээжингийн нисэх онгоцны буудлууд

11-13-2017 14:50

Бээжингийн Капитал Олон Улсын нисэх буудал

Хотын төвөөс хойд зүгт 32 км зайтай Бээжингийн Chaoyang дүүрэгт 1480 га газрыг хамран оршдог. Төрийн өмчит компани болох Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал компаний эзэмшилд байдаг. Бээжин хотоос 120 чиглэлд нисдэг. Бээжин капитал нисэх буудал нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлаар шалгарсан. Тус онгоцны буудал анх 1958 оны 3-р сарын 2-нд нээгдсэн бөгөөд нэг хоёр гурав гэсэн гурван тусдаа терминалаас бүрддэг. Нэгдүгээр терминал дээр дотоодын нислэгүүд үйлдэгддэг бол хоёр болон гуравдугаар терминалаар дотоодын болон олон улсын нислэгүүд үйлдэгддэг. 1999 онд БНХАУ-ын үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэхийн тулд 2-р терминалыг нээсэн. Өөр нэг тэлэлтийг 2007 онд эхлүүлж 2008 оны 2-р сард Бээжингийн олимпод зориулж 3-р терминалыг барьж ашиглалтанд оруулсан. Ингэснээр Бээжин Капитал нисэх онгоцны буудал дэлхийн томоохон нисэх онгоцны буудал болж чадсан.

 Бээжингийн Daxing олон улсын нисэх буудал

Энэ олон улсын онгоцны буудал нь Бээжингийн Daxing дүүргийн өмнөд хэсэгт, хотын төвөөс 46 км зайд байрладаг. Бээжин, Тяньжин хот болон Хэбэй мужид ирж байгаа зорчигчдыг хамран үйлчилдэг. Анх баригдахдаа дотоодын зорчигчдыг хүлээн авахаар төлөвлөж байсан бол удалгүй олон улсын нислэгүүдийг хүлээн авах болсон. Нисэх буудлын мастер төлөвлөгөөгөөнд энэ нисэх буудлыг өндөр хурдны галт тэрэг, метро, хурдны зам, бээжингийн бусад нисэх буудал, автобусны чиглэл зэрэг нийтийн тээврийн бүхий л сүлжээтэй холбож өгөхөөр төлөвлөжээ.

Бээжингийн Nanyuan нисэх буудал

Тянаньмэны талбайгаас 13 км-т Бээжингийн Fengtai дүүрэгт оршдог. Nanyuan нисэх онгоцны буудал анх 1910 онд нээгдэж байжээ. Энэ нисэх онгоцны буудал нь China United Airlines компанийн гол төв юм. Энэ нисэхийн компани дотоодын томоохон бүхий л хотууд руу нислэг үйлддэг

Дэлхийн хамгийн том нисэх буудал 2019 онд Бээжинд нээгдэнэ.

Шинээр баригдах нисэх буудлыг хотын төвөөс 42 км зайтай, 18 км²  талбайтай баригдахаар төлөвлөжээ. Алдартай архитектор Заха Хадид зураг төслийн зохион бүтээжээ. Уг нисэх буудал 75 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтайгаар төлөвлөгдөж байгаа төдийгүй 100 сая хүнд жилд үйлчлэх боломжтой юм. Энэ нисэх буудлыг барихад 57,000 тонн ган, 56.5 сая шоо метр бетон шаардагдана. Хятадын хоёр том агаарын тээврийн компани нисэх онгоцны буудлыг суурь болгон ашиглах юм. 2019 онд нээгдэхээр төлөвлөгдөж буй уг нисэх буудал Бээжингийн төвийн дүүргүүд, орон нутгийн төмөр замууд, өндөр хурдны галт тэрэг, нийтийн автобус зэрэгтэй холбогдоно. Мөн аялал жуулчлалын томоохон нэгдсэн төв байрлах юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100