CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хятад анх удаа уян AMOLED дэлгэц үйлдвэрлэнэ

10-30-2017 17:19

 Хятадын BOE компани зургаа дахь үеийн уян хатан, ороож, нугалж болдог AMOLED дэлгэцний үйлдвэр байгуулжээ. Энэ нь Хятадын анхны үйлдвэр төдийгүй дэлхийн хоёр дахь ийм төрлийн үйлдвэр болж байгаа юм. Үйлдвэрлэлийн дамжлаганд нийт 46.5 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 2015 оны тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Ийн 2017 оны тавдугаар сард ашиглалтанд орж, энэ сарын 26-наас эхлэн хугацаанаасаа өмнө үйлдвэрлэл эхэлжээ. Сар бүр 1850х1500 мм хэмжээтэй 48 мянган ширхэг шилэн суурь хавтан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар төлөвлөсөн аж.

 Тус үйлдвэр нь дэлхийн хамгийн дэвшилтэт ууршуулан бүрэх технологийг ашигласан бөгөөд шилэн суурь хавтангийн хоёрны нэгийг зүсэж, ууршуулан бүрэх юм. Энэ технологи нь бэрхшээл өндөртэй аж. Үүний зэрэгцээ бага хэмд олон талст цахиур (LTPS) хиймэл резинэн хавтанг ашиглан уламжлалт талстгүй цахиур (a-Si) шилэн суурь хавтанг орлуулжээ.

 LTPS технологийг ашигласнаар дэлгэц илүү нарийвчлалтай, тод харагдахаас гадна хариу үйлдэл хурдан үзүүлнэ. Мөн гэрэлтүүлэг өндөр, цахилгаан бага зарцуулна гэх мэт давуу талтай гэнэ.

 AMOLED (active-matrix organic light-emitting diode) нь сүүлийн үеийн дэлгэцний технологи бөгөөд гар утас, телевизд өргөнөөр хэрэглэж байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100