CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Гаотие гэдэг гайхамшигтай унаа

10-23-2017 14:55

 Та хятадад ирээд Гаотиед (高铁) сууж үзэхгүй л бол хятадын хөгжил дэвшлийг сайн мэдэхгүй гэж хэлэх байна. Хятадаар 高速铁路 (Gāosù tiělù),  англиар high-speed  railway, Монголоор өндөр хурдны галт тэрэг гэж орчуулан ойлгож болох. Дэлхийн хамгийн анхны өндөр хурдны галт тэрэг 1964 онд японд ашиглалтанд оржээ. Японы Шанкенсен гэдгээр нь манай монголчууд сайн мэдэх байх. Харин Хятадад анх өндөр хурдны галт тэрэг 1998 оноос хойш  баригдаж эхэлжээ. Гуанжоу-Шинжэний хоорондох цахилгаанжуулсан галт тэрэгнna хурд нь цагт 200 км байсан бөгөөд  Бээжин-Гуанжоу хооронд ашиглагдаж байсан shaoshan-8 зүтгүүр нь цагт 240 км хурдлах болжээ. Үүнээс хойш тасралтгүй хөгжсөөр өнөөдөр дэлхийн хамгийн хурдан галт тэрэг буюу цагт дунджаар 350 км/цаг хурдлах болжээ. 

 Хятадын өндөр хурдны төмөр замын систем нь арав гаруй жилийн настай бөгөөд дэлхийн түүхэн дэхь хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг юм. Бээжин өнгөрсөн хугацаанд тооцоогоор 2.4 триллион юань буюу 360 тэрбум долларыг зарцуулж 22.000 км өндөр хурдны гал тэрэгний шугам барьсан. Энэ нь дэлхий дээрх хамгийн урт бөгөөд хурдан галт тэрэгний сүлжээ юм. Хятадын засгийн газрын 2016-2020 оны төлөвлөгөөнд төмөр замын хөрөнгө оруулалтанд 3.5 триллион юанийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ төлөвлөгөө хэрэгжиж дуусахад улсынхаа томоохон хотын 80-аас илүү хувийг холбож, зай 30.000 км-ээр уртасах юм байна. Энэ нь танд гайхамшигтай санагдахгүй байна гэж үү?

 Энэ өндөр хурдны галт тэрэг цэвэр тохь тухтай орчин үеийн. Суудал нь онгоцныхтой адил буюу илүү сайн байдаг. Хятадын бусад галт тэрэгнээс ялгаатай нь суудалгүй билет өгдөггүй учраас суудлаасаа олон хүн сууж шахцалдалдах гэсэн ойлголт байхгүй. Үүнээс  гадна тамхи татахыг зөвшөөрдөггүй. G, D, C, Z, T, K, L гэсэн үсгийн угтвар нь галт тэрэгний төрлийг илэрхийлэхээс гадна хурдыг мөн илэрхийлдэг. Бизнес зэрэглэлийн, нэгдүгээр зэрэглэлийн, хоёрдугаар, унтлагын гэсэн зэрэглэлүүд байгаа. Өндөр хурдны галт тэрэгний билетны үнийн хувьд уламжлалт галт тэрэгнээс харьцангуй үнэтэй. Гэхдээ маш богино хугацаанд тавь тухтай зорчихыг хүсвэл та энэ галт тэргийг сонгоход буудахгүй болов уу.

 Билет захиалахдаа www.chinaticketonline.comwww.12306.cn, www.gaotie.cn, www.tieyou.com гэх мэт мэт олон сайт юм уу гар утаснаасаа билет захиалж мөн буцааж болно. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100