CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дэлхийг орхисон од панда

09-15-2017 13:42

1980 онд төрсөн Хятадын алдартай хулсны баавгай “Баси” өнгөрсөн лхагва гаригийн өглөөний 08.00 цагт нас баржээ. “Баси” 10 настайдаа Бээжинд болсон Азийн наадмын бэлэг тэмдгээр шалгарч, нүүр царай нь болж байсан гэнэ. Түүнчлэн хаврын наадамд оролцсоноор хүн бүрийн мэдэх од баавгай болон хувирчээ. 37 насандаа таалал төгссөн хулсны баавгайг хүнтэй зүйрлэвэл 100 насласан гэсэн үг аж.
Фүжоу хотын хулсны баавгай судалгааны төвийн судалгааны менежер, малын ахлах эмч Шү Сү Хуй “Энэ жилийн зургадугаар сараас эхлэн “Баси”-гийн биеийн байдал аажмаар муудсан. Эмчилгээтэй холбоотойгоор эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нараас бүрдсэн баг өдөр шөнөгүй асарч, сувилж байсан ч хөгширсний улмаас элэгний хатуурал, бөөрний дутагдал зэрэг өвчин нь хүндэрч нас барсан” хэмээн мэдэгджээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100