CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Мөрөөдлийн зам

06-20-2017 17:12

Хорин жилийн өмнө “Шань чэн” хэмээгдэж байсан Чүнчин нь өндөр өндөр асга хадаар хүрээлэгдсэн ядуу тосгон байсан аж. Цавчим өндөр эдгээр хад цохио нутгийн иргэдийн гадаад ертөнц рүү тэмүүлэх хүслийг нь хичнээн жил хорьж байсныг өнөөдөр хэн хэлж чадах билээ.

Асга хаданд дунд амьдрах энэ нутгийн иргэдэд “зам” гэдэг үг жинхэнэ хүсэл мөрөөдлийн нь хаалга байсан ажгуу.

Харин өнөөдөр өөр болжээ
Өмнө нь ганцхан ширхэг модон хавтангаар дамжиж гадаад ертөнцтэй холбогдож байсан тэд өндөр өндөр халил хададыг сэтлэн зүтгэн байж замтай болжээ. Нутгийн иргэд энэ замаа “Халил хадан дундах тэнгэрийн зам” хэмээх аж.

Энэ халил хаданд зам тавина гэдэг тийм ч амар бус. Эхний үед багаж хэрэгсэл тааруу учраас бага багаханаар бутлан урагш ахидаг байлаа гэж нутгийн иргэн Мо Шянлин хуучилж байв.

Мөрөөдөлөө биелүүлэх гэж хад чулуу буталж зам гаргаж байсан тэр хатуужилт өдөр хоногууд өнөөдөр хэдийнээ ард хоцорчээ. Хятадын эгэл ард түмэн ирээдүй, хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрч буйг дараах гэрэл зургаар танд хүргэж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100