CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Нийслэлийн дүү хотоор аялацгаая!

06-14-2017 17:16

Бээжингээс 120 км-ын зайд орших Тяньжин хотыг “Нийслэл хотын дүү” гэж нэрлэдэг. Хэдийгээр жуулчдын заавал үзэх ёстой, гайхалтай, өвөрмөц гэсэн тодорхойлолтуудын аль алиныг аваагүй ч яалт ч үгүй Бээжинд ирсэн бол очих  л ёстой газруудын нэг юм. Хятадаар хотын нэрийг зүгээр л Жин гэж дуудах нь ч бий. Олон улсын аялал жуулчлалын гэхээсээ худалдаа, тээврийн хувьд анхаарал татах тус хот үргэлж олны хөлийн газар байснаараа соёл, заншил, өнгө төрх нь ч өвөрмөц болжээ. Тяньжин нь өдгөө далайн 30 зам, 300 орчим зогсоолыг нэгтгэсэн Хойд хятадын хамгийн том эрэг болоод байгаа юм. Үүнийгээ ч дагаад далайн аялал, усан онгоцны аялал улам хөгжсөөр байна.

Тус хотын зүүн хэсэгт 1860-1903 Их Британи, АНУ, Франц, Итали зэрэг Европчууд олноор орж ирэн суурьшсан байдаг. Үүний нөлөөгөөө хотын энэ хэсэг Европ загварын барилга, архитектурын уугуул нутгийнхтай хослуулсан өвөрмөц өнгө төрхтэй болжээ. Ази, Европыг нэгэн хотод цогцлоосон Тянъжин хотын сонирхолтой газруудыг танилцуулъя!

Эртний соёлын гудамж古文化街
Хотын төвд үндэсний өв, онцлогийг хадгалсан олон жилийн түүхт гудамжуудаар зугаалж болно. Чухам энэ хэсэгт Мацу сүм, Хятадын өөр хаана ч байхгүй  Хай голын эрэг дээрхи Мин, Чин гүрний үеийн загвараар баригдсан банкны хоёр барилга бий.

 The Astor Hotel Site阿斯特酒店网站
Харин Астор зочид буудлын бүс нь 1863 оноос өдийг хүртэл хадгалагдсан гэдгээрээ онцлог. Англи хэв маягаар барьсан энэ зочид буудал нь зүгээр л нэг модон байшин биш шүү. Зуун зуун дамжин өнөө цаг үед хадгалагдаж үлдэхийн тулд олон зүйлийг туулсан уг барилгын хэсэг бүрээс түүхийг уншиж болно. Зочид буудалд байрлах музейд Хятадын анхны телефон утас, эгшигт хайрцаг, цахилгаан өргөгч бүхээг хүртэл бий. Кофенд дуртай бол эндэхийн кофе шоп маш алдартай гэдгийг сануулчихъя.

Таван том гудамж五大道
Хотын төвийн хойд хэсэгт байрлах энэ гудамжинд колоничлолын үеийн 230 гаруй барилга хадгалагдаж үлдсэн бий. Сэргэн мандлын үеийн хэв маягаас эхлээд хот маягийн Европ барилгууд, Чин улсын үеийн Хятадын барилгын өнгө төрх хослохоороо ямар гайхамшиг бүтээдгийг эндээс л харж болно.
Байрлал:  Тяньжин, Хөпин дүүрэг

Тяньжины нүд.天津眼
 
Дэлхийд ганцхан гүүрэн дээр баригдсан алсыг харагч. Хотын төвд голын яг дундаас Тяньжин хотыг 360 градус харна гээд л бодчих. Тус алсыг харагч нь 110 метрийг диаметртэй, оройд нь хүрвэл газраас 120 метр өндөрт өргөгдөнө. Зүйрлэвэл 35 давхар барилгатай тэнцэхүйц өндөр гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь бүхээг бүрт хайрын тухай сэтгэл хөдлөм үгүүд бичигдсэн байдаг нь хосуудад хамтдаа байх гайхалтай мөч бэлэглэдэг байна. Сануулахад Даваа гарагийн үдээс өмнө ажилладаггүй.

Байрлал: ЮнЛө гүүр, Хунчиао дүүрэг, Тяньжин 

 Хуангяа дахь Цагаан хэрэм黄崖关长城
Тяньжинаас хойшоо 30 км-т орших Цагаан хэрэм. Цагаан хэрэмд Бээжинд зочилдог шиг хүн бужигнадаггүй гэдгээрээ давуу талтай. 738 метр үргэлжлэх цагаан хэрэм 14 харуулын цамхагтай юм. Энэ бүхэн ч яахав, хамгийн гол нь “Хөгжимт хана” буюу гишгэхээр төгөлдөр хуур шиг дуу гаргадаг хэсэг нь юм.

Итали гудамж 意大利风情街

Тийм ээ, Итали. Итали хоол идэж, Европ хэв маягийн уушийн газруудад тухлах цаг. Дэлгүүрүүд нь Итали бэлэг дурсгалын зүйл, Венецийн маск зарна. 200 гаруй Европ хэв маягийн зоогийн газруудын дунд задгай баар, амьд хөгжим ч бий. Автобусаар алхам бүрт түүх өгүүлэх энэ гудамжаар аялж, Марко Поло плаза орж болно.
Location: Хэбэй муж, Тяньжин

 Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100