CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Согтоодоггүй архи гарган авчээ

05-10-2017 14:35

БНСУ-ын Тэжон хотын Чунгнам Их сургуулийн эрдэмтэд согтоодоггүй, харин ч эсрэгээрээ ой санамж сайжруулан ухаан санаа цэлмээдэг архи гарган авчээ. Тус өвөрмөц бүтээгдэхүүнийг “O2 Lin” хэмээн нэрлэсэн талаар "360 Подмосковье" цахим хуудаст мэдээлснийг “Vesti” уламжлав.
Зохион бүтээгчид энэхүү ер бусын архи нь уусан хүнээ энергижүүлж, улам эрүүл саруул болгодгийг баталжээ. Солонгосчуудын хэлж буйгаар, тус архи нь согтоодоггүй, жаахан халлаа ч маш хурдан хугацаанд цоо эрүүл болдог байна. Зохион бүтээгчид архиа хүчилтөрөгчийн коктейльтэй адилтгажээ. Одоогоор "02 Lin" хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа аж. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100