CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Өвөрмөц "Бичлэгийн өрөө"

03-28-2017 13:14

Шанхай хотын төв номын сангийн зүүн талд нэгэн өвөрмөц кабин байдаг байна Энэхүү кабиныг Хятадын ССТV-гийн “Уран уншигч” нэвтүүлгээс санаачлан байгуулсан гэнэ. Өвөрмөц гэж хэлж болохоор тус кабинд орж хүмүүс өөрийн бэлтгэсэн зүйлээ уранаар уншихын тулд зарим үед 9 цаг дугаарлан зогсох шаардлага ч гардаг аж. Энэхүү кабиныг дуу болон видео бичлэгийн төхөөрөмжөөр бүрэн тоноглосон учир хүмүүст эгээ л радио эсвэл телевизийн эферт орж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Тийм ч учраас хүмүүс өөрийн зохиож бэлдсэн зүйлээ гуравхан минут уншихын тулд уртаас урт дараалалд зогсохоос огтхон ч халширдаггүй аж. Олны анхаарлыг ихэд татаад байгаа энэхүү өвөрмөц “эфер”-ийг дахин хэд хэдийг байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100