CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Утаа залгидаг” барилга ашиглалтад орно

03-15-2017 15:36

Тайпей хотын төвд Vincent Callebut Architectures компанийн барьж буй энэхүү барилга нь 23 мянган мод, бут болон сөөгийг дээвэр, тагт барилгын нүүрэн талд тарьжээ. Энэ нь ойролцоогоор Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнтэй тэнцэх хэмжээний ногоон байгууламжтай гэсэн үг юм. Ийм хэмжээний "агаар цэвэршүүлэгч"-тэй болсоноор тус барилга жилд 130 тонн нүүрс хүчлийн хий шингээх чадвартай гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Мушгиа загвар бүхий "The Tao Zhu Yin Yuan Tower" гэх энэхүү 20 давхар барилга нь дотроо 40 ширхэг тансаг зэрэглэлийн орон сууцтай. Барилгад тансаг зэрэглэлийн орон сууцнаас гадна усан сан, фитнесс төв зэрэг оршин суугчдын тав тухыг хангасан олон төрлийн үйлчилгээний төвүүдтэй юм байна. Тус барилгын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд  2017 оны есдүгээр сард ашиглалтад орох гэнэ.

   

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100