CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Дэлгүүрүүд худалдагчгүй болох цаг асуй

02-15-2017 16:58

 Японы Осака хотод орших нэгэн дэлгүүрээр үйлчлүүлэгч “FRID” шошги бүхий бараа бүтээгдэхүүн сонгож буй нь


Энэхүү 24 цагийн сүлжээ дэлгүүр нь LAWSON групп болон Panasonic компанитай хамтран хэрэглэгч өөртөө үйлчлэх бүрэн автомат төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж эхэлсэн байна. FRID шошготой бараа бүтээгдэхүүнийг автоматаар ялгаж, багцлан үнийн дүнг хэдхэн хоромд гаргаж чаддаг нь энэхүү төхөөрөмжийн давуу тал аж. Үүгээр тогтохгүй хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хэдхэн хормын дотор ууталж өгдөг гэнэ. Тодруулбал үйлчлүүлэгч сонгон авсан бараа бүтээгдэхүүнээ энэхүү төхөөрөмж дээр тавихаас эхлээд уутлах, тооцоо бодох бүх үйл явц ердөө 30-40 секунд л үргэлжлэх аж. Хэрвээ бүх дэлгүүр энэхүү төхөөрөмжийг ашиглавал хэрэглэгчийн цаг ашиглалтад сайнаар нөлөөлж, худалдагчийн ачаалал их хэмжээгээр багасах юм байна.


                            Эх сурвалж: Синьхуа агентлаг

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100