CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Сар шинийн үдэшлэгийн дуучдын хувцас олны сонирхолыг татав

02-06-2017 15:28

                                                                                 

 Хятадын сар шинийн баярын үдэшлэгийн үеэр Мань Яан Зи, Жань Шинь, Чио Шинь, Лиү Тоо, Ван Зи Вэн нарын таван дуучин “Хуан Лэ Сүн таван гоёл” дуугаар үзэгч олондоо ая дууны мэнд өргөсөн. Тэгвэл эдгээр таван дуучны өмссөн улаан өнгийн ижил биш загварын хувцаснууд нь олны анхаарлыг ихэд татсан байна. Тиймээс ч цахим худалдаанд дээрх загвар бүхий хувцасны борлуулалт эрс нэмэгджээ. Эдгээр хувцаснууд 10-иас хэдэн зуун юань хүртэл адилгүй үнээр зарагдаж байгаа гэнэ. Сэтгүүлчдийн хэлж байгаагаар Бээжингийн нэгэн дэлгүүрт дээрх загварын хувцсыг 669 юанаар борлуулж байгаа юм байна. Яг энэ үнээр тус дэлгүүр 20 хувийн урьдчилсан захиалга аваад байгаа гэдгийг ч тус дэлгүүрийн эзэн олзуурхан ярьжээ. Яагаад эдгээр загварын хувцасыг сонирхох болов гэсэн сэтгүүлчийн асуултад хэрэглэгчид: “Олны танил хүмүүстэй ижилхэн хувцаслах нь тун тааламжтай мэдрэмж төрүүлдэг” гэж хариулсан байх юм.

  

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100