CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Өвгөн ба тогоруу

01-18-2017 17:50

Зарууд хэмээх энэхүү сайхан тал нутаг номин ногооноор тунархан, эртний буурал түүхээ хүүрнэн өгүүлнэм. Гэвч уул уурхайн хөгжлийн сөрөг нөлөөллийн улмаас өнөөдөр тал сайхан нутгийн өнгө үзэмж, байгаль дэлхий холбоо шүтэлцээ алдагдахад хүрчээ. Хорвоо дэлхийг бүтээгч бүхэнд байгалийн өөрийн хууль үйлчилдэг. Жигүүртэн шувуу ан амьтан хорхой шавьжид хүртэл өөрийн орон зай оршин тогтнох үндэс бий. Гэвч өнөө энэхүү орон зай улам хумигдах болсон аж. Тэгвэл дараах цуврал зургаар хүн байгалийн нандин шүтэлцээний нэгээхэн түүхийг өгүүлж байна. “Өвгөн ба тогоруу” гэх энэ зургаар Н. Цэрэн өвгөн хээрээс хоёр өнчин тогоруу олж, түүнийгээ тэжээн өсгөсөн түүхийг зураглан өгүүлэх аж.

  /Нэрт зурагчин Бо Шүгуанийн бүтээл/

Өнгө тунамал нарны гэрэл, бодолд дарагдөх өвгөн, идэш хайх бяцхан тогоруу, үндэс нь ил гарсан өвгөн хайлаас зэрэг нь эрт эдүгээ гурван цагийг холбож, тал нутагт амьдрах хүн амьтны дасан нийлэх, хагацан салах хувь тавиланг хүүрнэж байнам

Төрөөд сар ч болоогүй өнчрөн хоцорсон хоёр тогорууг өвгөн анх уулнаас олж, улмаар тэжээжээ. Ингээд өвгөн болон түүний орон гэр нь энэхүү хоёр бяцхан тогорууны аюул осолоос хорогдох үүр байр болсон аж

  Эмчийн ажилд нэгэн насаа зориулсан өвгөн нутгийн уугуул иргэн учраас тогорууны зан аашийг мадаггүй мэднэ. Тиймээс тэрээр хоёр тогорууны эх аятай хоол тэжээлийг нь тааруулан өгдөг аж

Нэг хүн, нэг сандал, хоёр тогоруу жаргаж буй нарны туяанд өнгө нэмнэ

Бяцхан тогорууны байгаллаг араншинг үл мартуулахын тулд тэд хамтдаа хээр талаар байнга л аялна

Өдөр болгон тогтсон цагт өвгөн хоёр тогоруугаа дагуулан идээшлүүлнэ

Ингэж хоёр тогоруу шинэ амьдралдаа дасаж, орчин тойрноосоо айж үргэхээ больжээ

Хамтдаа багагүй цаг хугацааг өнгөрүүлсэн учир бяцхан тогорууд хүний хэлсэн ганц нэг үгийг ойлгох болжээ. Саравчин дор хамт суухдаа: “Цэвэр агаар, цэнхэр тэнгэр чиний эрх чөлөөтөй нисэх нутаг тань шүү ” хэмээн өвгөн тогоруунд зориулан дуулж өгнө

Жаргал зовлонгоо хамтдаа туулахын үнэ цэнийг бяцхан тогоруу үг хэлээр биш, үйл хөдлөлөөрөө илэрхийлсэн нь өвчтний орон дээр хэвтэх өвгөн, тэднийг харсан олны  элэг зүрхийг эмтрүүлэх аж

Бяцхан тогоруу хамгийн хялбар үйл хөдлөлөөрөө бодол сэтгэлээ илэрхийлнэ

Тогорууд гурван сар болж, өд сөд нь ургаж гүйцэхэд өвгөн тэднийг нисэхэд сургаж эхэллээ. Бяцхан тогоруунууд түүнийг дууриан хоёр гараа алдлан дэлгэж тасралтгүй дээш доош хөдөлгөн, хэзээ мөдгүй дүүлэн нисэх гэж буй мэт харагдана

Ингээд эцэст нь бяцхан тогоруунууд нислээ. Тэд тэнгэрт хэдэнтээ цагиргалан эргэснээ буцан ирж өвгөний энгэр өөд шургав

Тэд хааяа тэнгэрийн цээлд нисэх бусад тогоруунуутай ижилдэн хэсэг нисээд эргээд өнөө л өвгөний дэргэд зөөлхөн газарддаг аж

Өнө эртний талын элгэнд цөмцөгнөн алхлах тогорууд бяцхан хэдий ч хүмүүсийг сэтгэлийг утсыг хөндөх аж

 Бяцхан тогоруунууд сурсан эрдмээ олонд сонирхуулна

 Намар аажмаар наашлах цагаар өвгөн бяцхан тогоруудтай бараг л өдрийн туршийн толгодын оройд суух болсон аж

Тосгоныхон бяцхан тогорууд нисэх цаг болсныг дуулаад үдэн мордуулахаар ирлээ. Өвгөн тогоруудын түүхийг тэдэн ярихын зэрэгцээ хавар яадаг ч байсан тэд буцаж ирнэ гэж өгүүлнэм

Маргааш өвгөн үрс нь болсон тогоруунуудыг үдэх болно. Тэднийг уулсын зулай Гималайн оргил дээгүүр нисэн өнгөрөн хэмээн бодохоос аян замынх төлөө эрхгүй санаа зовох аж

Шингэх нарны шаргал туяан дор, өвгөн улам л бөгтийсөн нь илт мэдрэгдэх ажээ

Өглөө эртлэн боссон өвгөн бяцхан тогоруунуудаа сүүлийн удаа тэжээлээ

Өвгөн бяцхан тогоруунуудаа эцсийн удаа шалгалаа

Арван сарын намрын шар салхин дундуур тогорууны шунган нисэх нь харагдана. Өвгөний бяцхан тогорууд тэнгэрт хэдэнтэээ эргэлдэж,, эцсийн дуугаа үлдээгээд уудам тал, өгөөмөр өвгөнөөс салж ядсаар алсыг зүглэн сүргийнхээ хойноос нисэн одлоо

Өвгөн тогоруудын нисэн одсон тал тийш хараачлан удаан гэгч зогслоо

Өвөл ирж, цас газар дэлхийг бүрхэж, буй бүхэн ажин түжин оргих аж. Өвгөн овооны дэргэд залбиран зогсоном.Түүний чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл, залбирал бүхнийг тал нутаг чимээгүйхэн сонсох аж

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100