CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Улс орнууд шинэ оноо хэрхэн угтдаг вэ?

12-28-2016 17:52

Италичууд хуучин оноо үдэхдээ гэртээ байгаа хэрэгцээгүй эд зүйлсийг гаргаж хаядаг аж. Ингэснээр шинэ оноо цэвэр ариунаар угтаж байна гэж итгэдэг. Ингээд зогсохгүй Шинэ жилийн баяраар эр, эм, хөгшид, хүүхэдгүй улаан хувцас өмсдөг нь дараа ондоо амжилттай байхыг бэлгэддэг зан үйлтэй холбоотой. 

Аргентинд шинэ жилийг угтахдаа элдэв бичиг, үсэг, зураг хуартай сонин, сэтгүүл зэргийг гудамж, талбайд шатаадаг гэнэ. Тус улсын иргэд Зул сар, Шинэ жилийн баяраар нэгэндээ бэлэг өгөхийн оронд чин сэтгэлээсээ чанга тэвэрдэг юм байна. 

Эстоничууд шинэ оноо саунд угтахыг энгийн зүйл гэж боддог. Бие, сэтгэлээ усаар угааж, цэвэр ариун байснаар эрүүл энх явна гэж итгэдэг учраас тэр. Мөн яндан хөөлөгч аз жаргал авчирдаг гэдэг. Тиймээс яндан хөөлөгчийн дүрстэй зөөлөн тоглоом, эсвэл багачуудад авсан бэлгэн дээр хөө түрхэж өгдөг юм байна. 

 Шотландад шинэ оноо угтах хүмүүс гудамж, талбайгаар явахдаа тун болгоомжтой байхгүй бол гутлын улаа давирхайд “өгөх” аюултай. Ингээд зогсохгүй найз нөхөд, хөршүүд, хамаатнууд нэгэндээ пирог бэлэглэдэг бөгөөд шинэ оны эхний өдрийн анхны зочны авчирсан амттаны үзэмж, амтаар тухайн жилийг тодорхойлдог аж.

 Испаничууд он солигдох мөчид гэр бүлээрээ цуглаад 12 ширхэг усан үзмийг хэн нь хамгийн хурдан идэхийг шалгаруулдаг юм байна. 12 гэдэг нь жилийн саруудыг бэлгэддэг бөгөөд бөөнд нь биш, ширхэг бүрээр нь идэх учиртай. Ингэснээр аль сард ямар байх “төлөв” харагддаг гэнэ. Ургац арвин байсныг тэмдэглэн, бэлгэшээсэн уламжлалаас үүдэлтэй ийм ёс 100 гаруй жилийн түүхтэй аж.

 Панамд Шинэ жилийн баяраар улстөрч, тамирчин, олны танил хүмүүсийн дүртэй мануухай шатааж, нааддаг уламжлалтай. Энэ нь тэр хүмүүсийг үзэн ядаж, дүргүйцсэн үйлдэл биш, зүгээр л муу муухай бүхнийг зайлуулах бэлгэдэл ажээ. Бас орон даяар галын дохиолол дуугаргаж, муу бүхнийг үлдэн хөөснөөр шинэ оноо угтдаг гэнэ.

Норвегичууд ширээн дээрээс үсэрч, муу сүнснүүдийг айлгадаг уламжлалтай. Энэ нь мөн амжилт авчирдаг гэж үздэг. Үүнээс гадна хөршүүдийнхээ хаалга руу муусайн сав суулга, аяга, таваг шидэж, шинэ ондоо амжилттай байхыг ерөөдөг учраас хүмүүс ер уурладаггүй юм байна. 

 Перучууд жаахан балмад зантайг дэлхий мэднэ. Охид, хүүхнүүд Шинэ жилийн баярын үдэш бургас эргүүлэн зугаалдаг. Түүний бургасанд ороолгуулсан эр найз залуу нь болох зөвшөөрөл авлаа гэсэн үг. Мөн баярын өдөр гудамж, талбайгаар чемодон барьсан хүмүүс хөлхөлддөг нь ирэх ондоо аялал, адал явдлаар дүүрэн байхын ерөөл юм байна.

Грект энэ баярыг чулуутай “нөхөрлөж” өнгөрүүлнэ. Нэгэндээ чулуу бэлэглэнэ гэсэн үг. Том байх тусам сайн. Тэр хэмжээгээр хэтэвчинд мөнгө орно гэсэн бэлгэдэл аж. 

 Япончууд шинэ жилийн үдэш 108 удаа хонх дуугаргадаг. Хөнгөн хуумгай, тэнэг болчимгүй, шунахай сувдаг, шийдвэргүй эргэлзсэн байдал бүхнийг үлдэн хөөх бэлгэдэлтэй холбоотой зан үйл гэнэ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100