CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Онгон байгальд орших топ амралтын газруудын жагсаалт гарав

12-07-2016 17:21

 ”Конде Nast Traveller” сэтгүүл дэлхийн онгон байгальд орших топ амралтын  газруудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад АНУ-ын Юта мужийн элсэн цөлд байрлах амралтын газраас гадна Танзаны зэрлэг амьтдын хамгаалах бүсэд орших амралтын газар зэрэг багтсан нь олны сонирхлыг ихэд татаж байна. Онгон зэрлэг байгальд, хүний хөлөөс зайдуу алжаалаа тайлахыг хүсэхгүй хэн байх билээ. Ингээд энэхүү сонирхолтой жагсаалтыг үзье.

Австралийн “Berkeley River Lodge” амралтын газар нь онгон байгалийн гүнд байрладаг. Энэхүү амралтын газар нь 20 тансаг зэрэглэлийн сууцтай. Тус амралтанд амрахыг хүссэн хүн зөвхөн нисдэг тэргээр хүрэх боломжтой. Түүнчлэн усанд сэлж алжаалаа тайлахыг хүсвэл тусгай зориулалтын цөөрөмд л ороорой. Учир нь ойролцоох далайд аварга загаснаас эхлээд матар үй олноороо байдаг аж.

  

АНУ-ын Юта мужийн “Amangiri” амралтын газар нь элсэн цөл, өндөр хавцал бүхий байгалын өвөрмөц орчинд оршдог. Уг амралтын газарт байрлах усан бассейнг зуун сая жилийн настай хад чулууг засаж янзалж байгуулсан гэхээр үнэхээр гайхалтай биш гэж үү. Түүнчлэн амралтын эргэн тойрон хэдэн сая жилийн өмнөх тэр л унаган төрхөөрөө байдаг байна. Онгон байгальд орших энэ амралтад шинэхэн хосууд бал сарын өдрүүдээ өнгөрөөхөд үнэхээр тохирсон аж.

Перу улсын “Titicaca” нуурын эрэгт, нуурын нэрээр нэрлэгдсэн энэ амралтын газар 18 тансаг зэрэглэлийн сууцтай. Сууц бүр тун тохилог төдийгүй усанд орох том онгоцтой. Мөн том цонхтой. Энэ цонхоор нуур тэр чигээрээ нүдний өмнө цэлийнэ. Үнэхээр гайхалтай орчин. Үүнээс гадна тус амралтын газар жуулчдад усан завиар үйлчлэх тусгай үйлчилгээтэй. Мөн уугуул нутгийн түүх соёлттой танилцах боломжийг ч олгодог байна.

 Энэтхэгийн “Jawai” амралтын газар нь өвөрмөц мод буттай гүн жалганд оршдог байна. Нийтдээ 9 ширхэг тансаг сууцтай. Зоогийн газрыг усан цөөрөмтэй хослуулсан өвөрмөц шийдэл бүхий энэхүү амралтын эргэн тойронд Энэтхэг бар сэлгүүцэн явах нь айдас төрүүлэх ч үнэхээр таатай мэдрэмж төрүүлдэг аж.

Африк тивийн онгон байгалийг Танзанийн “Singita Sabora Tented Camp“ амралтын газрыг зорин очсоноор мэдэрч харж болно. Уг амралтын газрыг зэрлэг амьтдын нүүдлийн зам дээр байгуулжээ. Амралтын газар нийтдээ 1416 км квадрат талбайг хамардаг бөгөөд амрагчдад зориулсан 9 тансаг сууцыг Перс хивс болон зандан модон эдлэлээр чимэглэсэн нь тун гайхалтай зохицсон. Энэ амралтын газарт ирснээр та цаг хором тутам Африкийн зэрлэг амьтдыг нүдээр харж, сэтгэлийн асар их таашаал хүртэх болно. Үнэхээр гайхалтай.

 
Орчуулсан: С.Бүрэнбаяр

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100