CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Нар инээмсэглэв

12-05-2016 17:47

“НАСА” хамгийн сүүлийн үеийн мэдээндээ: “Нар бидний зүг харж инээлээ” хэмээх өвөрмөц тайлбар бүхий зураг нийтэлсэн байна. Үнэхээр уншигч та толгойгоо үл ялиг зүүн доош болгон сайтар ажиглаваас зурагт байгаа нарны хоёр нүд, хамар мөн хацар, амыг харж болох юм.
  Энэхүү зургийг “НАСА” энэ сарын 2 ны өдөр авсан бөгөөд тус байгууллагын албан ёсны сайтад эрдэмтэн Карл Баттамс байршуулжээ. Улмаар олон нийтийн цахим сүлжээгээр хүмүүст хүрсэн байна. Баттамс нар яагаад инээсэн талаархи асуултад дараах тайлбарыг өгчээ. ”Хоёр нүд тодорч байгаа хэсэг нь нарны идэвхжсэн байдал. Харин амны орчим нь йон биетээр бүтсэн нарны “агаар мандал” гэв. Мөн хоёр талын харлаж буй хэсэг нь нарны “титэм” нүх гэжээ. Ийнхүү нар инээмсэглэж буй зургийн учрыг эрдэмтэн тайлбарлажээ.

Эх сурвалж: Синьхуа агентлаг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100