CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Өмнөд Солонгосын эмнэлэгүүдэд робот ашиглах болжээ

11-24-2016 16:55

Өмнөд Солонгосын улсын эмнэлгүүдэд физик, сэргээн засах эмчилгээний тасгуудад 2017 оноос эхлэн төрөл бүрийн роботуудыг ашиглахаар болжээ. Тэдгээр робот нь үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгөх, тухайн өвчтөний цай хоол, эм тариа, мөн цагаан хэрэглэлийг зөөхөөс гадна зарим тохиолдолд өвчтөнүүдийг физик эмчилгээ хийлгэхэд нь тэднийг өргөх, сандал дээр суулгах, хэвтэх зэрэгт нь туслах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас 2020 он гэхэд нийт 80 эмнэлгийн физик, сэргээн засах эмчилгээний тасгуудад тус бүр 5-10 ширхгийг нийлүүлэх аж. Эмнэлэгт робот ажилласнаар сувилагчийн оролцоо шаардлагагүй зарим нэгэн үйлчилгээ илүү түргэн шуурхай болохоос гадна өвчтөн болон үйлчлүүлэгчид нь өөрсдөд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээллийг роботоос авч болох юм байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100