CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Шимпанзе замаг дэгээдэн идэж байна

11-14-2016 17:46

 Германы ШУА-ын ажилтнууд Гвинейн дэхь “Bakoun” судалгааны газрын эргэн тойронд нууц камер байрлуулж, шимпанзе сармагчин хэрхэн амьдарч байгаа талаар судалгаа хийжээ. Гэтэл тэд энэ төрлийн сармагчингууд урт мөчрөөр нуурын замгийг шүүрдэн авч буй бичлэгийг  үзээд ихэд гайхсан гэнэ. Тус бичлэгт шимпанзууд урт модоо усанд дүрж, хэсэг байлгаад замаг орооцолдсоны дараа гарган авч идэж буй дүрс үлджээ. Судлаач Эммье: “Bakoun”-ны сармагчингууд модыг замаг гарган авахад ашиглаж чадна. Тэд хамгийн уртдаа 4 метр орчим модыг хэрэглэж чаддаг бөгөөд үүгээрээ нуурын ёроолын замгийг дэгээдэн авч иддэг гэжээ.
Их Британы “Шуудан” сонины энэ сарын 10 -ны дугаартаа энэ талаар мэдээлсэн байна.


Эх сурвалж: Синьхуа агентлаг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100